0.3 C
New York

ТЭНГЭРТ ДЭВШСЭН ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ГАЗРЫГ ЭРГЭХҮЙ – ХАДГАЛААД АВААРАЙ

Published:

Бурхан болооч хайртай дотны хүмүүсээ эргэхэд хамгийн тохиромжтой улирал бол намрын улирал. Аавын газарт 5 жилдээ, ээжийн газарт 3 жилдээ гэж ярьдаг ч өдөр судраа сайтар хараад заавал 3, 5 жил гэхгүйгээр хэзээ ч очиж болно.

Гол нь зөв зохистой цаг, улиралд нь зөв зүйлс авч очих нь л чухал болохоос биш гурван жилийг нь хүлээнэ гэдэг буруу гэж зайран В.Мөнх-Эрдэнэ хэлжээ. Хавар, зун, өвлийн цаг хатуу байдаг бол намрын улирал хамгийн тохиромжтой гэжээ.

“Opшyyлгын газар хүнээ эргэхдээ өглөө бүрэн нар мандсанаас их үд өнгөрөөхгүй хугацаанд ирвэл сайн. Шингэн цагаан идээ тэр дундаа сүүтэй очихыг цээрлэдэг.

Харин нунтаг цай, чанасан хонины сүүлтэй очих ёстой. Ингэхдээ цайгаа овоолсон байдлаар цацна. Хөлний доор бүтэн цайгаа асгаад дээр нь шар тос, зуурсан арвайн гурил тавина.

Харин чанасан хонины сүүлийг энд тэнд газар нарийн хэрчиж орхино. Энэ нь нэг бол газартаа шингэнэ эсвэл амьтан хооллоно. Мөн будаа цацаарай.

Явахдаа замынхаа дунд ганц хайрцаг шүдэнз юм уу торгоны өөдөс хаяад эргэж харалгүй харина. Уугуул нутагтаа opшyyлагдаагүй хүнийг эргэх бол нутгаас нь хоёр кг орчим шороо авч ирж дээгүүр нь цацвал маш сайн” гэж ярьсан байна.

Ээж аавын газар дээр очиж газар нь сайхан байвал сэтгэл тайвширч, хайртай хүмүүстэйгээ уулзсан мэт болдог билээ.

Related articles

spot_img

Recent articles

spot_img