Сүүлийн үед манай эрх баригчил аливаа төрийн өмчийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаад асуудал шийддэг мода дэлгэрүүлээд байна. Харин БЭТ-ийг улс төрийн намд, сөрөг хүчнийхээ удирдлагад БЭТ томилж болох эсэх нь Үндсэн хуульд хамааралтай асуудал болж мэдэхээр байна. Улс төрчдийн хамгийн зузаан намтартайгаас гадна олон Засгийн газар, Ерөнхий сайд нарын нүүр үзсэн улс төрч С. Баярцогт Ардчилсан намд нэр хүндийн баталгаатай үлдэж чадсан улс төрч мөн үү гэдэг дээр хүмүүс нийгмийн сүлжээнд сэтгэгдэл илэрхийлсээр. Хүмүүсийн яриа хөөрөө хандлагаас ажиглавал олонх нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан этгээдэд итгэл үзүүлэхгүй байхыг уриалсан хандлага давамгайлж байна
Улс төрийн үйл явц тохироонд суурилдаг ч ардчиллын зарчим гэдэг ойлголтыг огтхон орхигдууламгүйг хүн бүхэн мэдэх учиртай. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан этгээд хоёр, гурван шүүгчийн хүсэлтээр прокурор хэрэгсэхгүй болгодог практик бараг байдаггүй
С.Баярцогтын хэргийг шийдвэрлэсэн болон бусад хэргийг шүүх хэлэлцэн шийдвэр гаргасан байдалд дүн шинжилгээ хийсэн хуульч, судлаачдын “шүүхийн шийдвэрийн судалгаа” нэртэй материалд
1. Хууль дээдлэх зарчим
хууль нь төрийн жолоогүй засгийн зэвсэг эсхүл дураар авирлах явдлыг хязгаарлах механизм, төрөөс хууль ёсны зорилгоо хэрэгжүүлэх хэрэгсэл мөн2 бөгөөд шүүх хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах явцад ч энэ зорилго нэгэн адил хэрэгжинэ
2. Шүүх хараат бус байх.
Шүүгчийн хараат бус байдлын нэг чухал ойлголт нь шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглох Монгол Улсын үндсэн хуулийн үзэл баримтлал6 юм. энэхүү хараат бус байдалд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг
3. Өмнө гарч байсан төсөөтэй хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй харьцуулсан байдал
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг хэт бууруулан үнэлж, учруулсан хохирол, хууль бусаар олсон орлогоос олон дахин бага мөнгөн дүнгээр шүүгдэгчийг торгох, ял тэнсэх шаардлагыг хангаж буй тухай дүгнэлтгүйгээр уг зохицуулалтыг хэрэглэх, гэмт хэргийн оролцоо, санаа зорилгын нэгдэл хэзээ бий болсон талаар дүгнэлт хийж чадаагүйгээс гэмт хэрэгт хамтран оролцох асуудлыг шийдвэрлэж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн давтамжийг эс тооцон ял шийтгэлийг тэгшитгэн хавтгайруулж оногдуулсан зэрэг ноцтой алдаа гаргах нь гэмт хэргийн хор аюулыг бууруулахгүй харин ч гааруулах үндсэн нөхцөл бүрддэг болохыг анхааруулжээ
Хуульч судлаачдын өөрсдийнх нь дүгнэлтээр иргэн С. Баярцогтын холбогдсон гэх гэмт хэрэг нь хууль, шүүхийн хэрэг шийдвэрлэлтийн практикт өмнө нь тохиолдож байгаагүй хойшид тохиолдож болохгүй асуудал аж. Ийм байхад улс төрийн намын даргаар томилогдон ажиллахыг нь УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд, Ернхий сайд асан, МАН-ын дарга асан С. Баяр нар дэмжин уухайлах нь ёс зүйд нийцэхгүй.