Хүний амьдралын утга учир юунд оршдог вэ. Үр хүүхэд, гэр бүл, үнэлж баршгүй өв соёлд. Хүн хэн байхаа, хэн болохоо, хэрхэн амьдрахаа өөрөө шийддэг нь хүний амьдралын утга учир билээ
Зарим хүмүүс амьдралынхаа тэн хагасыг зөвхөн нэг л зүйлийн төлөө зүтгэж, тэмцэж, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээсээр ирсэн байдаг. Бүр амьдралынхаа 21 жилийг зөвхөн Монгол Улсын бодибилдингийн спортын хөгжил төлөвшилд зориулсан нэгэн үзэгсэлэнт бүсгүйг бид урьж, бодивденг фитнесс цаашлаад хувь хүний гоо зүйн талаар товчхон хөөрөлдлөө
Энэ бүсгүй бол Монгол Улсын бодибилдингийн холбооны шүүгч улс хотын тэмцээний аврага, дасгалжуулагч Ш.Золжаргал юм.
Сайн байна уу Фитнесээр хичээллээд олон жил болжээ та гаргаж байсан хувийн амжилтаасаа хуваалцаач?
Миний хувьд хамгын анх 2006 оноос хойш Оюутны тэмцээнд оролцож гараагаа тавьж байлаа жил бүр тогтмол оролцсоор дараагаар нь Фитнесс боди модел ангиллуудын Хотын аврагын алт, мөнгө, хүрэл Улсын аврагын мөнгө, хүрэл давхар бүжгээрээ Улаансарнай хамтлагтайгаа улсын аврага болж байлаа

Та одоогоор юу хийж байгаа вэ?
2004 онд Мон Алтиус дээд сургуулыг төгсөнөөс хойш аэробэк фитнесс багш дасгалжуулагч мэрэгжлээрээ тасралтгүй ажиллаж байна давхар мэрэгжлээрээ магистрийн зэрэг дээшлүүлсэн
Ихэвчлэн эмэгтэйчүүдрүү чиглэсэн ажил хийгээд 20 жил болж байна

20 жилийн хугацаанд хэдэн шавь төрүүлсэн бэ хэчнээн хүн сайхан биетэй болсон байна вэ?
Анх Мустанг клубээс ажлын гараагаа эхэлж нийтдээ 20 гаруй газар ажиллан 3000 орчим хүнд багшилсан тооцоо байна
Үүнээс шигшигдэж үлдсэн багш болсон, чанартай тамирчид цөөн байдаг жишээ дурьдвал Баяржаргал, дархан хотын Уранзаяа Улсын Аврагын хүрэл медалтай багш дасгалжуулагч, хот улсын, аврагууд гээд шавь нар маань амжилттай яваа олон эмэгтэйчүүд бий, ихэвчлэн ээжүүд их байдаг, энэ ажлыг сэтгэл зүрхнээсээ хийх ёстой, цааш нь өөрийгөө сорьж хөгжүүлэх тэмцээн уралдаанд үргэлж орж өөрийгөө таньж өөрийгөө улам хөгжүүлж байх нь л тамирчин багш гэлтгүй хүний үүрэг хариуцлагын нэг юм

Хувь хүнийхээ хувьд та хэн бэ ямар хүн юм бэ?
Хариуцлагатай байхыг хүсдэг хүмүүс сайхан сэтгэлтэй, үнэнч хүн гэдэг тийм байхыг ч хичээдэг
Ууралхыг хүсдэггүй ажил минь тийм шүү дээ

Таргалалт нийгэмд их байна үүнийг яаж шийдэх вэ?
Таргалалттай маш олон хүн байна, аргаа олохгүй байгаа нь ч бий гэртээ суугаад хүүхдээ хардаг ч хүн байгаа ямар багш дээр яаж явах аргаа олохгүй ч хүн байгаа олон өнцөгөөс харах ёстой харин одоо цагт таргалалт нь нийгмийн дайсан бүгд үүнтэй дайтаж байгаа, амьсгалж байгаа агаар хооллолт хөдөлгөөн дутах зэрэг энэ бүгд олон төрлийн өвчний үндэс болж байгаа

Эхний ээлжинд зөв хооллолт,
2т ус сайн уух ихээр биш багаар 30 30 минутаар бага багаар
3т амралт нойр
4 т Багш чухал багш нарын сонголт их байдаг энэ сайн, энэ муу багш гэсэн эргэлзээ хүмүүсийн дунд их байдаг, ямар багш сайн бэ гэж эргэлздэг хүмүүс хувьдаа багш нараа судлаад тамирчны хувьд ямар амжилт гаргав, ямар сайн шавь нар төрүүлэв гэдэг ч юм уу бодож үздэг гэхдээ амжилтгүй ч гэсэн сайн багш нар зөндөө байгаа Багш хүн чинь тухайн хүнийг сайжруулхын тулд биед нь тохирсон хичээлийг заахаас гадна шавьдаа сэтгэлээсээ хандаж чаддаг эргээд шавь ч гэсэн өөрөө хичээдэг байж байж үр дүн гарна шүү дээ, хүн бодохдоо багш шиг болхыг л хүснэ шүү дээ харин тэр хүнийг өөр шигээ болгох адаглаад сайжруулах уу гэдэг нь багш шавь 2н зүтгэл, хүн фитнест заалны мөнгөө өгөөд орлоо ихэнх багш нар заахаас аа заахгүй нь их тэхээр болж өгвөл хувийн багшийн удирдлага дор явбал илүү үр дүнтэй, үнэхээр бүр болохгүй байвал гэрээсээ онлайн дасгал байсан ч хамаагүй хий Брендээр биш биеээрээ гоёцгооё одоо үед бүх юм хөгжсөн хүн өөрийгөө дайчлаад болгоё бүтээе гээд багшыг өөрөө зорьж очвол ямар ч багш цаашаа гэдэггүй

Та хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
Багшын ур чадвар, сэтгэл, хувь хүний зүтгэл 3 тамирчны суурь юм
Та залуу байгаа дээрээ тайзан дээр нэг гараад үзээрэй дандаа залуу байхгүй эргээд дурсахад түүхтэй үр хүүхэддээ үзүүлэх бахархалтай үлдээрэй үр хүүхэд чинь үлгэрлэн суралцдаг бахархдаг тиймээс өөрийн эрч хүчийг эргэн тойрондоо түгээгээрэй
Өдөрт 30 минутыг өөрийн биедээ зарцуул тэгхэд л хүний бие засраад сайхан болоод байдаг
Хоолоо зохицуулаад 7 с хойш юм битгий ид
Хамгын сүүлчийн усыг 9 гэхэд уусан байх ёстой мэрэгшлийн хувьд хэлхэд

Та гэр бүлтэй юу?
Золоо гэдэг хүн өөрийн кариерлуу голчлон анхаарсан
Миний хувьд гэр бүлийг сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш гэж бодож ирсэн
Салж сарних хүүхэд өнчрүүлэхийн эсрэг зогсдог, багадаа өөрийн биеээр мэдэрсэн учир
Гэхдээ одоо найз залуутай
Та хүчтэй эмэгтэй юм
Гэр бүлийн хүчирхийлэл салалт залуусын дунд их ажиглагддаг тиймээс хайртай зөв өөрт тохирсон хүнийг л олж суух ёстой
Эмэгтэйчүүддээ хандхаж хэлхэд өөрийгөө хайрла, дараа нь бусдад хайрлуулна, өөртөө ямар ч цаг зав гаргаагүй байж эсрэг хүйстнээрээ хайрлуулж, хайрлаж чадахгүй шүү дээ ажил мэрэгжилдээ үнэнч цаг заваа өөртөө гаргадаг, дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг мэддэг, найз нөхдөө анзаарч мэддэг ийм байж бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулна.
Харин өөрийгөө хайрлана гэхээр брендээр, үнэтэй гутал, цүнх авахдаа гол биш энгийн жишээнээс нойр сайн авах, ном унших ажлаа сайхан хийх, энэ бол өөрийгөө хайрлахын эхлэл

Тань мөрөөдөл юу байна вэ?
Мөрөөдлөө биелүүлсэн тамирчин болсон, бүжигчин болсон, одоогоор хүүхэдтэй болох мөрөөдөл бий магадгүй би буцаад тамирчин болчиж болно шүү дээ хувь хүний мөрөөдөл олон
Бурхан 3 хүслийг чинь биелүүлэе гэвэл?
Эхний хүсэл нь утааг арилгахыг хүсч байна бид өөрсдөө мянга сайхан байгаад амьдарч байгаа орчин, хот маань утаа униартай байвал ямар сайн байх вэ бид нэг л агаараар амьсгалдаг шүү дээ
2т гэвэл хүн бүр сайхан бие галбиртай байгаасай фитнесст явж хэвшээсэй
3т хүмүүс ус сайн хэрэглээсэй эрүүл байгаасай л гэж хүснэ бурханаас хүснэ
Анх яаж тамирчин болж байв?
Анх тамирчин биш Улаансарнай хамтлагт бүжигчин байсан 8 жил бүжиглэсэн Санхүү эдийн засгын 4 удаагын алтан медал авч байлаа
Та бүжигчин болох хүсэлтэй байсан юм уу?
Тийм Тэр үедээ СУИС болон биеийн тамирийн дээд 2 т конкурс өгч байсан мон алтиус дээд сургуулийн бодвилдинг фитнесийн ангид суралцаж фитнесийн мэрэгжлийн багш дасгалжуулагч Мэрэгшилийн хувьд бүжигчин спортын менежмент фитнесс бодвилдинг аиробек багш дашгалжуулагч мэрэгжилээр төгссөн
Тэнд орход эрэгтэй болон эмэгтэй багш нь үнэхээр гоё биетэй байсан тэд нарыг хархад л урам зориг авч илүү их хичээн зүтгэх гэдэгийг ойлгож суралцаж байлаа

Анхны багш дашгалжуулагч болох сэдэл арга барилийг хаанаас олж авсан бэ
Батбаяр Монголын бодвилдингийн 3 удаагын аврага ази дэлхийн аврага тэр хүн дээр анхны арга барилаа олж авсан МБФХ-ны Анхны тэмцээн оюутны аврага дараа нь хотын аврага улсын аврага хүмүүс энэ талаар мэдэх нь ховор тамирчид их цөөн байсан 9 жил тогтмол хичээлээд дараагаар нь багш шүүгч хийгээд 9 уил болж байна

Хэрэв спортоос хол байсан бол загвар өмсөгч болох байсан уу?
Би Oюунтуяа багшийн шавь байсан /инээв/ загвар өмсдөг байсан
Өсвөр насны үе л дээ 2 жил хэрээтэй үнсгэлжин гээд тэмцээнд орж байв хүүхэд байсан юм, Гоёл наадамд бол орж байгаагүй ээ
Харин хамтлаг дуучдын ард бүжиглэдэг байсан айс топ, улаан сарнай зэрэг хамтлагуудын бүжигчин байсан
Ярилцсан таньд баярлалаа
Танай хамт олонд амжилт хүсэе монголчууд маань бүгд сайхан биетэй болох ерөөл дэвшүүлэе баярлалаа